- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 21
Булган
ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Дашинчилэн сумын "Дулаан баян хайрхан" ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Дашинчилэн сумын "Дулаан баян хайрхан" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгтсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Г.Нарангэрэл/-д, "Дулаан баян хайрхан" ХХК /Д.Тогтох/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 01 дугаар сарын 24-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ОДОНЧИМЭГ
ГИШҮҮД Г.НАРАНГЭРЭЛ
Г.ДАВААНЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх