A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журмыг нэгдүгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын жишиг хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/130

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журмыг нэгдүгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын жишиг хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн бодлогын газар /Х.Тамир/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /Д.Нарансүх/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН