A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/354

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар (Ц.Уранчимэг)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа)-т, Аймаг (нийслэл)-ийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын"Журам батлах тухай" 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/137 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОДОНТУЯА