- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 36
Улаангом
ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/125 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн эргэлтийн цэгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Усны сан бүхийн газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хамгаалах, тэмдэгжүүлэх, давхцалыг арилгах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр аймгийн ИТХ-д тайлагнахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Энхбаяр/-д үүрэг болгосугай.
ДАРГА П.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх