A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 11

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "БАЯНЖАРГАЛ БҮТЭЭМЖ" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."БАЯНЖАРГАЛ БҮТЭЭМЖ" ХХК-ийн Завхан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "БАЯНЖАРГАЛ БҮТЭЭМЖ" ХХК -ийн захирал /Ц.ВАНГАН/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн /Т.Цэцэгмаа, Б.Болор/ нарт даалгасугай.

ДАРГА     Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН     Т.ЦЭЦЭГМАА

         Б.БОЛОР