- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ФАРМАКОВИЖИЛАНСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/128
Улаанбаатар хот
ФАРМАКОВИЖИЛАНСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4., Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах ажлыг эрчимжүүлж, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг эрүүл мэндийн болон хангамжийн байгууллагын дарга, төлөөлөгчийн газрын захирал нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар /П.Цэцгээ/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын газар /Л.Батзориг/-т даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/68 тоот тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
|
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ |
Н.ЭРДЭНЭБАЯР |
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх