- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 4/02
Шархулсан
ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Баянхошуу багийн нутаг Овоо хайрханд хамаарах 5341.1 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тухайн газруудын эргэлтийн цэгийн солбицлыг нэгдүгээр, талбайн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг холбогдох газарт хүрүүлэн бүртгүүлж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Байгаль)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.СҮХБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх