A

A

A

Бүлэг: 1979

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/130

Улаанбаатар хот

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭХ, ЭРГҮҮЛЭН ТАТАХ, ШУУРХАЙ СЭРЭМЖЛҮҮЛЭХ, УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дугаар зүйлийг тус, тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэх, эргүүлэн татах, шуурхай сэрэмжлүүлэх, устгах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эрүүл мэндийн болон хангамжийн байгууллагын дарга, төлөөлөгчийн газрын захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар (П.Цэцгээ)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын газар (Л.Батзориг)-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                           Н.ЭРДЭНЭБАЯР