- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Яамдын зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1/Эдийн засаг, хөгжлийн яам:
1.Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (Салбар дундын бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтэстэй);
2.Макро эдийн засгийн бодлогын газар (Эдийн засгийн бодлого, төсөөллийн хэлтэс, Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтэстэй);
3.Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар;
4.Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар (Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэстэй);
5.Хөрөнгө оруулалтын бодлогын газар (Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтэс, Ногоон санхүүжилтийн бодлогын хэлтэстэй);
6.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газар;
7.Бизнесийн орчны бодлогын газар;
8.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Тэргүүн Шадар сайдын ажлын албатай);
9.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
2/Гадаад харилцааны яам:
1.Бодлогын газар (Гадаад сурталчилгааны хэлтэс, Дипломат сургалт, судалгаа, дүн шинжилгээний хэлтэс, Хэвлэл мэдээллийн хэлтэстэй);
2.Хөрш орнуудын газар;
3.Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газар;
4.Азийн газар;
5.Европ, Африкийн газар;
6.Олон талт хамтын ажиллагааны газар;
7.Консулын газар;
8.Гэрээ, эрх зүйн газар (Хилийн хэлтэстэй);
9.Ёслолын газар;
10.Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын газар (Санхүү, бүртгэлийн хэлтэс, Гадаад харилцааны төв архив, Хүний нөөцийн хэлтэстэй);
11.Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтэс;
12.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс.
3/Сангийн яам:
1.Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Төсвийн орлогын хэлтэс, Төсвийн зарлагын хэлтэс, Төсвийн нэгтгэлийн хэлтэстэй);
2.Татварын бодлогын газар;
3.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;
4.Санхүү, төсвийн судалгааны газар (Төсвийн эрсдэлийн шинжилгээ, төсөөллийн хэлтэстэй);
5.Санхүүгийн бодлогын газар (Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтэс, Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэс, Өрийн удирдлагын хэлтэстэй);
6.Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар (Хөгжлийн санхүүжилтийн хэлтэстэй);
7.Төрийн сангийн газар (Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтэс, Төлбөр тооцооны хэлтэстэй);
8.Хууль, эрх зүйн газар (Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй);
9.Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүүгийн хэлтэстэй);
10.Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар.
4/Хууль зүй, дотоод хэргийн яам:
1.Хууль зүйн бодлогын газар (Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс, Нийтийн эрх зүйн хэлтэс, Хувийн эрх зүйн хэлтэстэй);
2.Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар (Олон улсын арбитрын хэлтэстэй);
3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэстэй);
4.Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газар;
5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
6.Төрийн захиргааны удирдлагын газар (Мэдээллийн технологийн хэлтэстэй);
7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар.
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам:
1.Аж үйлдвэрийн бодлогын газар;
2.Геологийн бодлогын газар;
3.Уул уурхайн бодлогын газар (Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэстэй);
4.Газрын тосны бодлогын газар;
5.Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Гэрээ, эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Салбарын хяналтын хэлтэстэй).
6/Батлан хамгаалах яам:
1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Улсын нисэхийн хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар;
3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
4.Гадаад хамтын ажиллагааны газар;
5.Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газар;
6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;
7.Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;
8.Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын алба.
7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам:
1.Бодлого төлөвлөлтийн газар (Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар (Хамтын менежмент, кадастрын хэлтэстэй);
3.Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар (Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэстэй);
4.Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар;
5.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
7.Байгаль орчны улсын хяналтын газар.
8/Боловсролын яам:
1.Бодлого төлөвлөлтийн газар (Цахим боловсрол, статистик, мэдээллийн хэлтэс, Хоол үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар;
3.Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэстэй);
4.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
5.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
6.Төрийн захиргааны удирдлагын газар (Гадаад харилцааны хэлтэстэй).
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:
1.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);
2.Гэр бүлийн бодлогын газар (Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтэстэй);
3.Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газар (Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Хөдөлмөрийн хяналтын хэлтэстэй);
4.Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар;
5.Нийгмийн халамжийн бодлогын газар;
6.Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газар;
7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Цахимжилт, их өгөгдлийн хэлтэстэй).
10/Зам, тээврийн яам:
1.Бодлого төлөвлөлтийн газар (Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Мэдээллийн технологи, стандарт, статистикийн хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэстэй);
3.Авто замын бодлого зохицуулалтын газар (Замын ашиглалт, засварын хэлтэстэй);
4.Автотээврийн бодлого зохицуулалтын газар (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албатай);
5.Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газар;
6.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
8.Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтэс.
11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам:
1.Бодлого төлөвлөлтийн газар (Цахим хөгжил, статистикийн хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар (Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, сурталчилгааны хэлтэстэй);
3.Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газар (Соёлын өвийн хэлтэстэй);
4.Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;
5.Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газар;
6.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:
1.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
3.Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар (Хот дахин төлөвлөлтийн хэлтэстэй);
4.Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар (Инженерийн дэд бүтцийн хэлтэстэй);
5.Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газар (Материал үйлдвэрлэлийн хэлтэстэй);
6.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
1.Бодлого, төлөвлөлтийн газар (Хуулийн хэлтэстэй);
2.Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
3.Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
4.Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5.Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
6.Төрийн захиргааны удирдлагын газар (Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
8.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Салбарын хяналтын хэлтэстэй).
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам:
1.Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар (Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс, Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэстэй);
3.Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Инновацын хэлтэстэй);
4.Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Кибер аюулгүй байдлын хэлтэстэй);
5.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
15/Эрүүл мэндийн яам:
1.Төрийн захиргааны удирдлагын газар;
2.Бодлого төлөвлөлтийн газар (Салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн инновац, технологи, цахим хөгжлийн хэлтэстэй);
3.Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газар (Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
4.Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар (Уламжлалт анагаах ухааны хэлтэс, Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэстэй);
5.Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар;
6.Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газар;
7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
16/Эрчим хүчний яам:
1.Бодлого төлөвлөлтийн газар (Эх үүсвэр төлөвлөлтийн хэлтэс, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.Эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, эрсдэлийн удирдлага, аюулгүй ажиллагааны газар (Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Түлшний хэлтэстэй);
3.Төрийн захиргааны удирдлагын газар;
4.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилтийн хэлтэстэй);
5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
6.Салбарын хяналтын газар;
7.Гэрээ, эрх зүйн газар.
2.Яамдын орон тооны хязгаарыг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоосугай.
3."Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 2 дугаар хавсралт, "Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 3 дугаар хавсралт, "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 4 дүгээр хавсралт, "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 5 дугаар хавсралт, "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 6 дугаар хавсралт, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 7 дугаар хавсралт, "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 8 дугаар хавсралт, "Боловсролын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 9 дүгээр хавсралт, "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 10 дугаар хавсралт, "Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 11 дүгээр хавсралт, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 12 дугаар хавсралт, "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 13 дугаар хавсралт, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 14 дүгээр хавсралт, "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 15 дугаар хавсралт, "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 16 дугаар хавсралт, "Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг 17 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
4.Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчдыг томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг чанд баримталж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоол, "Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоол, "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай" Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар тогтоол, "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тогтоол, "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоол, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр тогтоол, "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоол, "Боловсролын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоол, "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, "Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дүгээр тогтоол, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар тогтоол, "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоол, "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр тогтоол, "Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
