A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 19

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "ЭНЕРЖИ ИМПАЙР" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."ЭНЕРЖИ ИМПАЙР" ХХК –ийн Зүүнхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "ЭНЕРЖИ ИМПАЙР" ХХК -ийн захирал / Т.БОЛД /-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн / Т.Цэцэгмаа, Б.Болор / нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА

Б.БОЛОР