A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 05

Чойр

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсгийн 11.3.3 дах заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Илчит сансар ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн Сүмбэр 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Илчит сансар" ХХК-ний үйлчлэх хүрээнд хамаарах хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Илчит сансар" ХХК-ийн гүйцэтгэх захирал /С.Лувсанвандан/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Зохицуулах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд даалгасугай.

ДАРГА Б.МАНДУУЛ

ГИШҮҮН Б.ХОРОЛ