A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/507

Өлгий

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10, 28.1.11, 28.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 09 дүгээр хурлын шийдвэрийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг нэгдүгээр, барьцаалан зээлдүүлэхүйлчилгээний ажиллах цагийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Долоо хоногийн Баасан гариг бүрд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосугай.

3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Ө.Хуралай/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Ө.Танат/, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Б.Нургулан/, болон сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар батлах тухай" аймгийн Засаг даргын 2024 оны А/516, 2025 оны "Цагийн хязгаар тогтоох тухай" А/332 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Е.ЗАНГАР