- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 06
Баруун-Урт сум
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Гуравдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.
2.Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх яаралтай болон төлөвлөгөөт дархлаажуулалтыг тархвар зүйн судалгаанд үндэслэн төлөвлөлтийг оновчтой хийж, үйл ажиллагааг жил бүрийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга (М.Идэрбат)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д. ХОСБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх