A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХҮРМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 03/08

Хүрмэн сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг 0 төгрөгөөр баталсугай.

2.Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Цэндсүрэн)-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА     Т.ЦЭЦЭГДАРИНАА