- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУГАТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар 06
Бугын төв
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Х.Амангажы/-д даалгасугай.
3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА О.ХАМИТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх