A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН II ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 27

Сант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Өндөрширээт сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ-0 төгрөг

Адуу-1150 төгрөг

Үхэр-750 төгрөг

Хонь-650 төгрөг

Ямаа-1000 төгрөг

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл болон нарийн бичгийн дарга (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ГУНГААЗААН