A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 22

Булган

ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дах хэсгийг тус тус үндэслэн, Могод сумын "Булган мээж" ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Могод сумын "Булган мээж" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгтсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлэн, тогтоолыг 2026 оны 01 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Г.Нарангэрэл/-д, "Булган мээж" ХХК /Г.Ганбаатар/-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ОДОНЧИМЭГ

ГИШҮҮН Г.НАРАНГЭРЭЛ