A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Цахилгаан байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм (ЭХД-1-12-04-2025)/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/124

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахилгаан байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм (ЭХД-1-12-04-2025)"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Дүрмийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг салбарын холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Насантогтох/, Салбарын хяналтын газар /П.Билгүүн/-т, батлагдсан дүрмийг мэдээллийн санд байршуулах, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Цахилгаан байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН