A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙД, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 253, А/123

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 26.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 227 дугаар тогтоолоор баталсан "Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц"-ийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), хяналт тавьж ажиллахыг Боловсролын яамны Салбарын хяналтын газар (Л.Төгсбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга, Насан туршийн суралцахуйн төвийн захирал нарт даалгасугай.

4.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН