- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/104
Улаанбаатар хот
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
