A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр, "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар, "Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/106

Улаанбаатар хот

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр, "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар, "Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/261 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН