- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/100
Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам" (цаашид "журам" гэх)-ын 5.9 дэх заалтын "захиалагчийн эрхийг хэрэгжүүлэх" гэсний дараах "бүхий" гэснийг хассугай.
2.Журмын 2.15 дахь заалтын "Үнэлгээний хорооны гишүүн ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тухай мэдүүлсэн мэдүүлэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарахгүй бол захиалагч тус хуулийн 8.7-д зааснаар үнэлгээний хорооны гишүүний тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт" гэснийг "Үнэлгээний хорооны гишүүний гаргасан ашиг, сонирхлын мэдэгдэл, тайлбарт" гэж өөрчилсүгэй.
3.Журмын 2.14.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалын дагуу холбогдох өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан
Текст томруулах
A
A
A
