A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал"-д дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1/ Доор дурдсан агуулга бүхий 3.13, 3.14 дэх хэсэг нэмсүгэй:

"3.13. Бүх төрлийн тарифыг НӨАТ ороогүй үнээр тооцно.

3.14. Бөөний тарифын зохицуулалтыг ТЗЭ-ийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлттэй уялдуулах."

2/ 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн "Баталгаажуулах баримтын" гэсний дараа "/цалин баталсан тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан/" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны" гэсний дараа "сүүлийн 3 жилийн" гэж, 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсгийн в/-д "автомашин угаалга" гэснийг хасаж, "д/ автомашин угаалга" гэж тус тус нэмсүгэй.

3/ 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн "Усны баланс" гэснийг "орлого болоогүй ус" гэж, 1.3, 5.8, 9.3 дахь хэсгийн "зохицуулах зөвлөл (цаашид Зохицуулах зөвлөл гэх)-өөс" гэснийг "зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэх)-оос" гэж, 1.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.5.9 дэх заалтын "зөвлөлд" гэснийг "хороонд" гэж, 4.6, 5.7, 9.4, 10.1, 10.8, 11.5.9 дэх заалтын "Зөвлөлөөс" гэснийг "Хорооноос" гэж, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн "Зөвлөлд" гэснийг "Хороонд" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА      Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН      Д.АНХБАТ

          Ц.БАТЗАЯА

      Т.УЛАМБАЯР