- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
АРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 16
Уу-булан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд 2025 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Засаг дарга /В.Мөнхбат/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ЧОЙЖЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх