A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 23

Ховд

ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.12, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Агаарын бохирдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн "Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Жамьяндорж)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг ханган, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Амарсанаа)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА З.ЭРХБАЯР