- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 02
Хэрлэн сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, татварын орлого бүрдүүлэлтэд хяналт тавин, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч (Д.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо (Х.Канат)-д, шийдвэрийг иргэд олон нийтэд сурталчлан танилцуулахыг багийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 11 ний өдрийн Хорьдугаар хуралдааны 30 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЦЭРЭНДУЛАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх