- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/277
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1."Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны загвар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ын 1.7 дахь хэсгийн "Нутаг дэвсгэр" гэсний өмнө "Алба, нэгж," гэж, 5.2 дахь хэсгийн "байдалд" гэсний дараа "алба, нэгж," гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ын 2.2.1 дэх заалтын "Зуны улирал (хавар, зун, намар)-д:", 2.2.2 дахь заалтын "Өвлийн улирал (намар, өвөл, хавар)-д:" хэрэглэх хувцасны нэр, төрлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/"2.2.1.Зуны улирал (хавар, зун, намар)-д:
а/саравчтай малгай;
б/хээрийн хүрэм, өмд;
в/савхин хүрэм;
г/борооны хүрэм, өмд;
д/гэрэл ойлгогчтой хантааз (зуны);
е/өдөр тутмын цамц (урт ханцуйтай);
ж/поло цамц;
з/дан өмд;
и/богино түрүүтэй гутал;
к/пүүзэн гутал;
м/усны гутал;
н/тоногтой бүс;
о/таних тэмдэг (ханцуйн бэлгэдэл тэмдэг, нэрийн бичиглэл тэмдэг, хувийн дугаар, цусны бүлэг, малгайн бичиглэл тэмдэг, арын бичиглэл тэмдэг, мөрдэс).
Ханцуйн бэлгэдэл тэмдэг: Ханцуйн бэлгэдэл тэмдгийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэм, урт ханцуйтай өдөр тутмын цамцны ханцуйн зүүн талд ханцуйн залгаа оёдлоос доош 50мм зайд голлуулан хэрэглэнэ.
Нэрийн бичиглэл тэмдэг: Нэрийн бичиглэл тэмдэгт олон нийтийн цагдаагийн овгийн эхний үсэг болон олон нийтийн цагдаагийн нэрийг бүтнээр нь кирилл үсгээр бичсэн байна. Үүнийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэмний энгэрийн баруун талын халаасны тагны дээд талын ирмэг, гэрэл ойлгогчтой хантаазны энгэрийн баруун талын дээд ирмэгтэй зэрэгцүүлэн хэрэглэнэ.
Хувийн дугаар, цусны бүлэг: Хувийн дугаар, цусны бүлэгт тухайн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын индексийг хоёр оронтой тоогоор, алба хаагчийн хувийн дугаарыг 3 оронтой тоогоор, цусны бүлгийн хамтаар бичиж тэмдэглэсэн байна. Үүнийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэмний зүүн талын халаасны тагны дээд талын ирмэгт, гэрэл ойлгогчтой хантаазны энгэрийн зүүн талын дээд ирмэгтэй зэрэгцүүлэн хэрэглэнэ.
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын индекс:
Алба, нэгж, нийслэлийн дүүргийн нэр | Индекс | Аймгийн нэр | Индекс | Аймгийн нэр | Индекс |
Тээврийн цагдаагийн алба | 10 | Архангай | 20 | Завхан | 30 |
Багануур | 11 | Баян-Өлгий | 21 | Орхон | 31 |
Багахангай | 12 | Баянхонгор | 22 | Өвөрхангай | 32 |
Баянгол | 13 | Булган | 23 | Өмнөговь | 33 |
Баянзүрх | 14 | Говь-Алтай | 24 | Сүхбаатар | 34 |
Налайх | 15 | Говьсүмбэр | 25 | Сэлэнгэ | 35 |
Сонгинохайрхан | 16 | Дархан-Уул | 26 | Төв | 36 |
Сүхбаатар | 17 | Дорноговь | 27 | Увс | 37 |
Хан-Уул | 18 | Дорнод | 28 | Ховд | 38 |
Чингэлтэй | 19 | Дундговь | 29 | Хөвсгөл | 39 |
Хэнтий | 40 |
Малгайн бичиглэл тэмдэг: Малгайн бичиглэл тэмдгийг саравчтай малгайны урд цох болон ноосон малгайн эргэсэн манжетны урд талыг голлуулан хэрэглэнэ.
Арын бичиглэл тэмдэг: Арын бичиглэл тэмдгийг хээрийн хүрэм, өвлийн хүрэм, өдөр тутмын цамц /урт ханцуйтай/-ны арын дээд талд хатгамал хийцтэй, борооны хүрэмний ар тал, гэрэл ойлгогчтой хантаазны ар талд цацруулагч /гэрэл ойлгогч/-тай бичиглэлийг хэрэглэнэ.
Хээрийн хүрэм, урт ханцуйтай өдөр тутмын цамцанд арын бичиглэл тэмдгийг захны ухаарын оёдлоос доош 100мм, өвлийн хүрэм, гэрэл ойлгогчтой хантааз, борооны хүрэмний захны ухаарын оёдлоос доош 160 мм зайтай хадна.
Саравчтай малгай: Зуны улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөж хэрэглэнэ.
Хээрийн хүрэм: Хээрийн хүрмийг өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэнэ.
Агсамж (тоногтой бүс), хамгаалах тусгай хэрэгслийг хээрийн хувцсанд зүүж хэрэглэнэ. Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.
Хүрэмний өмд: Хээрийн хүрэмтэй хамт, богино түрийтэй гутал болон пүүзэн гуталтай өмсөнө.
Савхин хүрэм: Савхин хүрмийг өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэх бөгөөд хээрийн болон өдөр тутмын хувцасны гадуур өмсөнө.
Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/: Өдөр тутмын цамцыг өмсөх тохиолдолд мөрдэстэй, ханцуйн ялгах тэмдэг, арын бичиглэл тэмдэгтэй, цамцыг өмдний дотор хийж өмсөнө.
Дан өмд: Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/-тай хамт өмсөнө.
Поло цамц: Поло цамцыг мөрдэстэй, хээрийн хүрэмний дотуур өмсөх бөгөөд дангаар өмсөх тохиолдолд хээрийн хүрэмний өмдтэй өмсөнө.
Гэрэл ойлгогчтой хантааз (зуны): Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед хээрийн хүрэм, өдөр тутмын цамц (урт ханцуйтай)-ны гадна талаар давхарлаж өмсөх ба нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэгтэй хэрэглэнэ.
Борооны хүрэм, өмд: Бороотой үед хээрийн болон өдөр тутмын хувцасны гадна талаар өмсөнө."
2/"2.2.2.Өвлийн улирал (намар, өвөл, хавар)-д:
а/ноосон малгай;
б/хиймэл үсэн захтай өвлийн хүрэм, өмд
в/хээрийн хүрэм, өмд;
г/өдөр тутмын цамц (урт ханцуйтай);
д/дан өмд;
е/гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн);
ж/өвлийн дотортой гутал
з/тоногтой бүс;
и/таних тэмдэг (ханцуйн бэлгэдэл тэмдэг, нэрийн бичиглэл тэмдэг, хувийн дугаар, цусны бүлэг, малгайн бичиглэл тэмдэг, арын бичиглэл тэмдэг, мөрдэс).
Ноосон малгай: Өвлийн улиралд өмсөх тохиолдолд "малгайн бичиглэл" тэмдэгтэй өмсөж хэрэглэнэ. Ноосон малгайн доод хүрээ нь хөмсөгнөөс 1 см-ээс дээш түвшинд байна.
Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм: Хиймэл үсэн захтай өвлийн хүрмийг өвлийн улиралд өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэнэ.
Өвлийн хүрэмний юүдэнг салхи, шуургатай үед ноосон малгайн гадуур давхарлаж өмсөнө.
Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.
Өвлийн өмд (салдаг дулаан дотортой): Салдаг дулаан дотортой өвлийн өмдийг өвлийн улиралд өмсөх тохиолдолд шуумгийг өвлийн нэхий дотортой гуталны түрийний дотор хийж өмсөнө. Өвлийн өмдний салдаг дотрыг сэрүүний улирал (хавар, намар)-д салгаж өмсөж болно.
Гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн): Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед өвлийн хүрэмний гадна талаар давхарлаж өмсөх ба нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэгтэй хэрэглэнэ.".
4.Мөн даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ын 4.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/"4.2 дахь хэсэг:
4.2.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцсыг дараах хүснэгтэд тусгасан эдэлгээний хугацаагаар баримтална. Үүнд:
№ | Хувцас, хэрэглэлийн нэрс | Хэмжих нэгж | Олгох тоо | Эдэлгээний хугацаа /жилээр/ |
Нэг.Малгай | ||||
1. | Ноосон малгай | ш | 1 | 3 |
2. | Саравчтай малгай | ш | 1 | 2 |
Хоёр.Гадуур хувцас | ||||
1. | Хээрийн хүрэм, өмд | хос | 1 | 2 |
2. | Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмд | хос | 1 | 3 |
3. | Савхин хүрэм | ш | 1 | 5 |
4. | Борооны хүрэм, өмд | хос | 1 | 4 |
5. | Гэрэл ойлгогчтой хантааз /өвөл, зуны/ | ш | 2 | 1 |
Гурав.Дан хувцас | ||||
1. | Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/ | ш | 1 | 1 |
2. | Поло цамц | ш | 1 | 1 |
3. | Дан өмд | ш | 1 | 2 |
Дөрөв.Гутал | ||||
1. | Өвлийн гутал | хос | 1 | 2 |
2. | Богино түрийтэй гутал | хос | 1 | 2 |
3. | Пүүзэн гутал | хос | 1 | 2 |
4. | Усны гутал | хос | 1 | 2 |
Тав.Тоногтой бүс | ||||
1. | Тоногтой бүс | иж бүрдэл | 1 | 2 |
Тайлбар: Ханцуйн бэлгэдэл тэмдэг, мөрдэс, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэг, малгайн болон арын бичиглэл тэмдгийг нормоор олгох хувцсанд дагалдуулан олгоно.".
5.Мөн даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ын 4.3 дахь хэсгийн "тэмдгийг" гэснийг "тэмдэг, мөрдсийг" гэж өөрчилсүгэй.
6.Мөн даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны загвар"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
7.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бөгөөд Cтратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга (цагдаагийн хурандаа О.Ганбат)-д даалгасугай.
8.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.СҮХБОЛД
--- оОо ---
Цагдаагийн ерөнхий газрын даргын
2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн
А/277 дугаар тушаалын хавсралт
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН ТОВЧОО
№ | Хувцас, хэрэглэлийн нэр | Загварын дугаар |
Нэг.Малгай | ||
1. | Ноосон малгай | 1-01 |
2. | Саравчтай малгай | 1-02 |
Хоёр.Гадуур хувцас | ||
1. | Хээрийн хүрэм, өмд /эрэгтэй, эмэгтэй/ | 2-01, 2-02, 2-03, 2-04 |
2. | Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмд /эрэгтэй, эмэгтэй/ | 2-05, 2-06, 2-07, 2-08 |
3. | Савхин хүрэм /эрэгтэй, эмэгтэй/ | 2-09, 2-10 |
4. | Борооны хүрэм, өмд | 2-11, 2-12 |
5. | Гэрэл ойлгогчтой хантааз /өвөл, зуны/ | 2-13, 2-14 |
Гурав.Дан хувцас | ||
1. | Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/ | 3-01, 3-02 |
2. | Поло цамц | 3-03 |
3. | Дан өмд /эрэгтэй, эмэгтэй/ | 3-04, 3-05 |
Дөрөв.Гутал | ||
1. | Өвлийн дотортой гутал | 4-01 |
2. | Богино түрийтэй гутал | 4-02 |
3. | Пүүзэн гутал | 4-03 |
4. | Усны гутал | 4-04 |
Тав.Тоногтой бүс | ||
1. | Бүс | 5-01 |
2. | Бороохойн гэр | 5-02 |
3. | Бугуйн гавны гэр | 5-03 |
4. | Хэвлэх төхөөрөмжийн гэр | 5-04 |
Зургаа.Таних тэмдэг | ||
1. | Ханцуйн бэлгэдэл тэмдэг | 6-01 |
2. | Нэрийн бичиглэл тэмдэг | 6-02 |
3. | Хувийн дугаар, цусны бүлэг | 6-03 |
4. | Малгайн бичиглэл тэмдэг | 6-04 |
5. | Арын бичиглэл тэмдэг | 6-05 |
6. | Мөрдэс | 6-06 |
МАЛГАЙНЫ ЗАГВАР
Загварын нэр НООСОН МАЛГАЙ | Загварын дугаар 1-01 /хар хөх/ | Загварын нэр САРАВЧТАЙ МАЛГАЙ | Загварын дугаар 1-02 /хар хөх, цагаан/ |
Загварын зураг | Загварын зураг |
ГАДУУР ХУВЦАСНЫ ЗАГВАР
Загварын нэр ХЭЭРИЙН ХҮРЭМ /эрэгтэй/ | Загварын дугаар 2-01 /хар хөх/ | Загварын нэр ХЭЭРИЙН ӨМД /эрэгтэй/ | Загварын дугаар 2-02 /хар хөх/ |
Загварын зураг |
|
Загварын нэр ХЭЭРИЙН ХҮРЭМ /эмэгтэй/ | Загварын дугаар 2-03 /хар хөх/ | Загварын нэр ХЭЭРИЙН ӨМД /эмэгтэй/ | Загварын дугаар 2-04 /хар хөх/ |
Загварын зураг |
|
ГАДУУР ХУВЦАСНЫ ЗАГВАР
Загварын нэр ӨВЛИЙН ХҮРЭМ /эрэгтэй/ | Загварын дугаар 2-05 /хар хөх/ | Загварын нэр ӨВЛИЙН ӨМД /эрэгтэй/ | Загварын дугаар 2-06 /хар хөх/ |
| Загварын зураг |
Загварын нэр ӨВЛИЙН ХҮРЭМ /эмэгтэй/ | Загварын дугаар 2-07 /хар хөх/ | Загварын нэр ӨВЛИЙН ӨМД /эмэгтэй/ | Загварын дугаар 2-08 /хар хөх/ |
| Загварын зураг |
Загварын нэр САВХИН ХҮРЭМ /эрэгтэй/ | Загварын дугаар 2-09 /хар/ | Загварын нэр САВХИН ХҮРЭМ /эмэгтэй/ | Загварын дугаар 2-10 /хар/ |
Загварын зураг |
|
Загварын нэр БОРООНЫ ХҮРЭМ | Загварын дугаар 2-11 /хөх/ | Загварын нэр БОРООНЫ ӨМД | Загварын дугаар 2-12 /хөх/ |
Загварын зураг |
|
Загварын нэр ГЭРЭЛ ОЙЛГОГЧ ХАНТААЗ /зуны/ | Загварын дугаар 2-13 /саарал, цэнхэр/ | Загварын нэр ГЭРЭЛ ОЙЛГОГЧ ХАНТААЗ /өвлийн/ | Загварын дугаар 2-14 /саарал, цэнхэр/ |
Загварын зураг | Загварын зураг |
ДАН ХУВЦАСНЫ ЗАГВАР
Загварын нэр ӨДӨР ТУТМЫН ЦАМЦ /урт ханцуйтай, эрэгтэй/ | Загварын дугаар 3-01 /хар хөх/ | Загварын нэр ӨДӨР ТУТМЫН ЦАМЦ /урт ханцуйтай, эмэгтэй/ | Загварын дугаар 3-02 /хар хөх/ |
Загварын зураг |
|
Загварын нэр Поло цамц | Загварын дугаар 3-03 /хар хөх/ |
|
Загварын нэр ДАН ӨМД /эрэгтэй/ | Загварын дугаар 3-04 /хар хөх/ | Загварын нэр ДАН ӨМД /эмэгтэй/ | Загварын дугаар 3-05 /хар хөх/ |
Загварын зураг | Загварын зураг |
ГУТЛЫН ЗАГВАР
Загварын нэр ӨВЛИЙН ДОТОРТОЙ ГУТАЛ | Загварын дугаар 4-01 /хар/ | Загварын нэр БОГИНО ТҮРИЙТЭЙ ГУТАЛ | Загварын дугаар 4-02 /хар/ |
Загварын зураг | Загварын зураг | ||
Загварын нэр ПҮҮЗЭН ГУТАЛ | Загварын дугаар 4-03 /хар/ | Загварын нэр УСНЫ ГУТАЛ | Загварын дугаар 4-04 /хар/ |
Загварын зураг |
|
ТОНОГТОЙ БҮСНИЙ ЗАГВАР
Загварын нэр БҮС | Загварын дугаар 5-01 /хар/ | Загварын нэр БОРООХОЙН ГЭР | Загварын дугаар 5-02 /хар/ |
Загварын зураг | Загварын зураг |
Загварын нэр БУГУЙН ГАВНЫ ГЭР | Загварын дугаар 5-03 /хар/ | Загварын нэр ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ГЭР | Загварын дугаар 5-04 /хар/ |
Загварын зураг | Загварын зураг |
ТАНИХ ТЭМДГИЙН ЗАГВАР
Загварын нэр ХАНЦУЙН БЭЛГЭДЭЛ ТЭМДЭГ | Загварын дугаар 6-01 /хар хөх/ | Загварын нэр НЭРИЙН БИЧИГЛЭЛ ТЭМДЭГ | Загварын дугаар 6-02 /хар хөх/ |
Загварын зураг | Загварын зураг |
Загварын нэр ХУВИЙН ДУГААР, ЦУСНЫ БҮЛЭГ | Загварын дугаар 6-03 /хар хөх/ | Загварын нэр МАЛГАЙН БИЧИГЛЭЛ ТЭМДЭГ | Загварын дугаар 6-04 /хар хөх/ |
Загварын зураг | Загварын зураг |
ТАНИХ ТЭМДГИЙН ЗАГВАР
Загварын нэр АРЫН БИЧИГЛЭЛ ТЭМДЭГ | Загварын дугаар 6-05 /хар хөх/ | Загварын нэр МӨРДЭС | Загварын дугаар 6-06 /хар хөх/ |
Загварын зураг | Загварын зураг |
Тайлбар: "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас"-ны материалд тавигдах шаардлагыг Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны материалд тавигдах техникийн шаардлага, стандарт"-ыг мөрдөнө.
---oOo---
Текст томруулах
A
A
A

