A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20,089,129.3 сая /хорин их наяд наян есөн тэрбум нэг зуун хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 21,372,400.2 сая /хорин нэгэн их наяд гурван зуун далан хоёр тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН