- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний бүтээгдэхүүн дэх эмгэгтөрөгч нянгийн аюулгүйн үзүүлэлтийг нэгдүгээр, Хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины аюулгүйн үзүүлэлтийг хоёрдугаар, Хүнд металлын аюулгүйн үзүүлэлтийг гуравдугаар, Пестицидийн үлдэгдлийн аюулгүйн үзүүлэлтийг дөрөвдүгээр, Бусад бохирдуулагчдын аюулгүйн үзүүлэлтийг тавдугаар, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлтийг зургаадугаар, Цацраг идэвхт изотопын аюулгүйн үзүүлэлтийг долоодугаар, Хүнсний нэмэлтийн аюулгүйн үзүүлэлтийг наймдугаар хавсралтаар/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/182
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнсний бүтээгдэхүүн дэх эмгэгтөрөгч нянгийн аюулгүйн үзүүлэлтийг нэгдүгээр, Хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины аюулгүйн үзүүлэлтийг хоёрдугаар, Хүнд металлын аюулгүйн үзүүлэлтийг гуравдугаар, Пестицидийн үлдэгдлийн аюулгүйн үзүүлэлтийг дөрөвдүгээр, Бусад бохирдуулагчдын аюулгүйн үзүүлэлтийг тавдугаар, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлтийг зургаадугаар, Цацраг идэвхт изотопын аюулгүйн үзүүлэлтийг долоодугаар, Хүнсний нэмэлтийн аюулгүйн үзүүлэлтийг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд тавих аюулгүйн үзүүлэлтийг шинэчлэх, нэмэлт оруулах асуудлаар Стандарт хэмжилзүйн газрын Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой хамтран ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газар (Л.Баттөр), Салбар хяналтын газрын дарга (О.Энхболд)-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 384 дүгээр, 2019 оны А/200 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын газар (С.Төгсдэлгэр)-т даалгасугай.
САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх