- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Суурин газрын агаар хамгаалах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоож хүн амын суурьшлын бүсээс зааглах бөгөөд уг бүсийн хэмжээг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төрөл бүрээр тогтоосон жагсаалт/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/261
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Агаарын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Суурин газрын агаар хамгаалах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоож хүн амын суурьшлын бүсээс зааглах бөгөөд уг бүсийн хэмжээг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төрөл бүрээр тогтоосон жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, Ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартад дурдагдаагүй аж ахуйн нэгж, байгууллага эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээг тогтооход тус тушаалын хавсралтад заасан хэмжээг дагаж мөрдсүгэй.
3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (О.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Ж.ЧИНБҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх