A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 09

Орхон аймаг

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ДЦС-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Орхон аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 08 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж ажиллахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.

ДАРГА   Ч.МӨНХЗУЛ

ГИШҮҮН   М.АНХБАЯР

ГИШҮҮН   Г.ТУЛГАБААТАР