- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 40
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "Эко дулаан хангамж" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Эко дулаан хангамж" ХХК –ийн Сагил сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Эко дулаан хангамж" ХХК -ийн захирал /Б.Нэргүй /-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 22 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн/ Т.Цэцэгмаа, Б.Болор /нарт даалгасугай.
ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР
ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА
Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх