A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 41

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "Эко дулаан хангамж" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Эко дулаан хангамж" ХХК –ийн Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Эко дулаан хангамж" ХХК -ийн захирал /Б.Нэргүй /-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн/ Т.Цэцэгмаа .Б.Болор /нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН       Т.ЦЭЦЭГМАА

      Б.БОЛОР