- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 88
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянгыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянгыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Дамбын Батлутыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Доржсүрэнгийн Үүрийнтуяаг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх