- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 74
Төрийн ордон, Улаанбаатар хот
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 35.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Цэндийн Сүхбаатарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Горчинсүрэнгийн Адъяаг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилсугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх