A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны III, IV улиралд багтаан зохион байгуулсугай.

2.Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, баримтлах удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Улсын үзлэг зохион байгуулахад шаардагдах 110,000,000 (нэг зуун арван сая) төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт зөвшөөрсүгэй.

4.Улсын үзлэгийг тогтоосон хугацаанд зохион байгуулж, дүнг цаашид авах арга хэмжээний саналын хамт 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР