- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар/
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/919, 654
Баруун-Урт хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар (Г.Энхмөнх), журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар (Ш.Нямхүү), Ус, цаг уур орчны шинжилгээний төв (Х.Энхбаяр), Баруун-Урт хотын Засаг дарга (Ж.Жавхаатөгс)-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хэвлэл мэдээллийн алба (П.Нансалмаа), Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Б.Амарзаяа)-д тус тус үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх