- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар IV/03
Хөхөө
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж, бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Болд-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Баярцэцэг), байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга (Б.Батжаргалд) нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" 06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Баярцэцэг)-д даалгасугай.
ДАРГА Х.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх