- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНМӨНХ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНМӨНХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 7 дугаар сарын 25-ний өдөр
Дугаар 01
Улаан эрэг
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48 дугаар зүйлийн 48.2 , Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р хуралдаанаас ТОГТООХ нь :
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /О.Нямдаваа/-д, Татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татварын улсын байцаагч /Э.Өсөхжаргал/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжил, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо /Б.Алтантуяа/, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо /Э.Бат-Эрдэнэ/, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилан танилцуулахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсон тооцсугай
ДАРГА С.БАДАМГАРАВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх