A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 (гурван сая), амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ажлын алба (Г.Банзрагч)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны "Тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" 08 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Т.АУБАКИР