A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ, АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөх, 1 шадар туслахтай байхаар тогтоосугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Сонин хэвлэл, үг илтгэлийн хэлтэс, Контент, цахим мэдээллийн хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй), Стратеги, судалгаа, зохион байгуулалтын газар (Судалгаа, зохион байгуулалтын хэлтэстэй), нийт 37 орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ