A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ (Барилгын материалын үйлдвэрлэл, Жонш боловсруулах, Кокс-химийн цогцолбор)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумын нутаг дэвсгэрт "Барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор" байгуулах 145.88 га, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт "Жонш боловсруулах цогцолбор" байгуулах 762.8 га, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт "Кокс-химийн цогцолбор" байгуулах 1410.8 га газрыг тус тус үйлдвэрлэл, технологийн паркийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, газар ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрыг зориулалтын дагуу ашиглуулж, холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ