- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ (нисэх онгоцны буудал)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 33
Улаанбаатар хот
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр" нисэх онгоцны буудлын 170.6 га газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах "Тосонцэнгэл" нисэх онгоцны буудлын 51.1 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрыг зориулалтын дагуу ашиглуулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх