- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ (усан цахилгаан станц)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт баригдах "Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц" төслийн барилга байгууламжийн 645.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг солих, нөхөх олговор олгох арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт тус тус даалгасугай.
3.Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрыг зориулалтын дагуу ашиглуулж, холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх