A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 11

Хунтнуур

Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит хоёр дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг . Малчин, Мал бүхий иргэдийн нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг

-Тэмээ-0

-Адуу-1000

-Үхэр-800

-Хонь-300

-Ямаа-500

Хоёр. Тогтоолын хэрэгжилтийг ханган биелүүлж, үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнан ажиллахыг сумын засаг дарга (М.Даваацэрэн)-д үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Хангай сумын татварын улсын байцаагч Р.Норжмаа нарт даалгасугай.

ДАРГА       Б.БАТТУЛГА