- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМАГ АРГАЛАНТ СУМЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
ТӨВ АЙМАГ АРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 03
ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1."Аргалант сумын хог хаягдлын төлбөр хураамж"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Аргалант сумын айл өрх, байгууллагаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ачиж буулгах хураамж"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Я.Энхбаатар)-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтуудыг дагалдах материалуудын бүрдлийг хангуулан холбогдох байгууллагуудад хянуулж нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (Р.Алтанзул)-д үүрэг болгосугай.
ДАРГАЭ.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх