- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж хэрэгжүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос 2015, 2023 онд ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжүүдийг 2025-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Төлөвлөгөөний дагуу эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг баталж, тогтоолын хавсралтаар баталсан төлөвлөгөөний явцыг 2029 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, эцсийн биелэлтийг 2031 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гарган гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлаг болон холбогдох байгууллагын дарга, удирдлагад тус тус үүрэг болгосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2026 оны 288 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улс болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
4.Төлөвлөгөөний явцын биелэлтийг нэгтгэн 2029 оны 12 дугаар сард, эцсийн биелэлтийг нэгтгэн 2031 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2026 оны 288 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх