A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • "ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫН ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

"ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫН ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 127 дугаар зүйлийн 127.5, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2024/0117 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус хорооны 2023 оны 106 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 4.5 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГАГ.ЧИНЗОРИГ

ГИШҮҮДБ.АНХБААТАР

Б.БАТЗОРИГ

Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР