A

A

A

Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:

1/3.10.5 дахь заалт:

"3.10.5.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх;"

2/3.10.6 дахь заалт:

"3.10.6.Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх."

3/3.11.5 дахь заалт:

"3.11.5.Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх."

4/5.4.6 дахь заалт:

"5.4.6.нэр дэвшигч хоёр ба түүнээс дээш шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэг зэрэг нэрээ дэвшүүлсэн бол энэ журмын 5.1.1.1-д заасан шалгалтыг тухайн сонгон шалгаруулалтын явцад нэг удаа өгнө."

2.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГЫН ҮҮРГИЙГ ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ГИШҮҮН Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ