A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 48

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах;

3/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА             Д.АМАРБАЯСГАЛАН